Онцлог, давуу тал

Сургууль байгуулагдахад 1990 оны 11-р сарын 22-ны байдлаар 50 боть номтой, нэг ажилтантайгаар номын сангийн анхны үйл ажиллагаа эхэлсэн бол 2003 оноос нэг номын сангийн эрхлэгч, нэг номын санчтай, 30 хүний суудалтай уншлагын заалтай болсон.

Аливаа дээд боловсролын байгууллагын сургалт, судалгаа шинжилгээний ажлын амжилтын үндэс нь номын сан, түүний боловсон хүчин, материаллаг баазын хөгжлөөр тодорхойлогддог тул энэ чиглэлээр сургуулийн захиргаанаас түлхүү анхаарал тавьсны үр дүнд 2008 оноос нэг эрхлэгчтэй, хоёр номын санчтай, 50 хүний суудалтай уншлагын заалтай үйл ажиллагаагаа явуулж байсан. 

2009 онд Дэлхийн банкны санхүүжилтээр номын сангийн материаллаг бааз орчин үеийн Их, Дээд сургуулийн номын санд тавигдах шаардлагын хэмжээнд тоноглогдсон болно. 

Үүнд: Уншлагын заал, албаны өөрөөнүүд, номын фондын иж бүрэн тавилга, сканнер, принтер, хувилан олшруулах үйлдэл бүхий төхөөрөмж, LCD зурагт, хяналтын камер, электрон каталог, номын сангийн эрхлэгч, номын санчдад зориулсан иж бүрэн компьютер, олон үйлдэлтэй систем хөгжим, LCD прожектор, электрон самбар /IP board/ зэрэг тавилга тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн юм. 

Энэхүү материаллаг баазыг ашиглан бүх номыг Li-b4U номын сангийн цогц программын дагуу электрон каталогт оруулан сургуулийн веб хуудсанд тавьсан болно.

2009 онд сургуулийн хөрөнгөөр номын сангийн зурагт төсвийг хийж улсын экспертизд оруулан батлуулж барилгын ажлыг эхлүүлэн 2010 онд 3 давхар орчин үеийн стандартыг бүрэн хангасан номын санг ашиглалтанд оруулсан болно.

2010 оноос шинэ 3 давхарт тусгаарлагдсан номын санд нүүн үйл ажиллагаагаа эхэлсэн юм.  Номын сан маань 100 хүний суудалтай уншлагын заалтай, ойрын болон  үндсэн  фондтой, чөлөөт сонголтын тэнхим, номын сангийн хурлын заал, интернетийн цахим орчинтой тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор тус сургуулийн номын сан нь нэг номын санчтай, 23048 ширхэг ном, гадаад дотоодын 10 гаруй нэрийн тогомол хэвлэл, 1500 орчим нэгж үзүүлэх, сонсгох материалаар үйлчилгээ үзүүлж байна.

Ойрын фонд

C:\Users\Yolka\Downloads\399855143_366614245791074_5732514505369019646_n.jpg C:\Users\Yolka\Downloads\399849103_660633169391841_7960910753557808339_n.jpg  C:\Users\Yolka\Downloads\399837868_899619514841794_6963057126207724343_n.jpg 

Үндсэн фонд

C:\Users\Yolka\Downloads\396840656_270985785918183_7193639144316906177_n.jpg C:\Users\Yolka\Downloads\400012048_662730895691465_6315007443200465155_n.jpg C:\Users\Yolka\Downloads\385529555_1026322048627539_2043365907919441700_n.jpg

 

НОМЫН САНГИЙН МАТЕРИАЛЛАГ БААЗ

Сан хөмрөг

Сан хөмрөгийн тоон үзүүлэлт:                                                                                          Хүснэгт 1.

 

Мэдээллийн утга

Тоон мэдээлэл авах хичээлийн жил

2017- 2018

2018-2019

2019-2020

2020-2021

2021-2022

2022-2023

1

Монгол номын фонд

12029

12196

12610

12809

12845

13018

2

Гадаад номын фонд

9766

9817

9841

9850

9870

9929

3

Монгол хэл дээрх цахим ном

0

0

0

40

40

40

4

Гадаад хэл дээрх цахим ном

0

0

0

1

1

1

5

Брайл ном

0

0

0

0

0

0

6

Сонсдог EPUB ном

0

0

0

0

0

0

Аудио, видео матеиал

452

482

512

518

518

518

7

Сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл , хурлын материал

2687

2687

2703

2706

2729

2749

8

Магистрын судалгааны бүтээл

85

85

85

85

85

85

Бусад

232

232

232

232

232

232

9

Докторын судалгааны бүтээл

2

2

2

2

2

2

 

 

Мэдээллийн утга

Тоон мэдээлэл авах хичээлийн жил

2017- 2018

2018-2019

2019-2020

2020-2021

2021-2022

2022-2023

 

   1

 

МУБИС-ийн салбар сургууль

Номын сангийн талбай хэмжээ

           
 

2

 

суудлын тоо

100

100

100

100

100

100

Номын сангийн фондыг  хэлний байдлаар ангилбал:

  • Монгол
  • Казах
  • Орос
  • Англи хэл дээр байна. 

Уншигчдын эрэлт хэрэгцээг түргэн шуурхай хангахын тулд номын санд 10000 гаруй боть номтой ойрын фонд ажилладаг.

Манай номын сан фондоо сургуулийн төсвөөс баяжуулахаас гадна гадаад, дотоодын байгууллагуудаас төсөл, хандивын журмаар бүрдүүлэлт хийдэг.

 

Номын сангийн нийт ном, сурах бичгийг хэлний байдлаар нь ангилбал:


 

ҮЙЛЧИЛГЭЭ:

Уншлага үйлчилгээ

Одоогоор  165 уншигчтай давхардсан тоогоор 5845 ирэгсэдэд 15781 номоор үйлчилгээ явуулдаг.

C:\Users\Yolka\Downloads\399840752_1404190970308786_3816567551286913262_n.jpgC:\Users\Yolka\Downloads\399884151_1256128538390654_1561875252345933359_n.jpgC:\Users\Yolka\Downloads\399903357_6815465035207912_1674324815615723800_n.jpg C:\Users\Yolka\Downloads\399956821_649896987312668_6220899196080653409_n.jpg C:\Users\Yolka\Downloads\400018787_2456001574572137_1671792368488343716_n.jpg

C:\Users\Yolka\Downloads\385531708_1183651462613598_6243916162214319656_n.jpg C:\Users\Yolka\Downloads\351293440_645497004151843_2967519261220970588_n.jpg

Номын сангийн дэргэд 6 гишүүнтэй Номын сангийн оюутны зөвлөл ажилладаг.

C:\Users\Yolka\Desktop\eee.jpg C:\Users\Yolka\Desktop\e2.jpg

ЛАВЛАГАА, МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Номын сан нь тусгайлсан лавлагааны фондтой ба мэдээллийн хэвлэмэл болон электрон төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан уншигч, үйлчлүүлэгчдэд амаар, бичгээр, утсаар, имэйл, чаат, вэб, видео уулзалт зэргээр мэдээллийг хүргэдэг.

Номын сан маань электрон болон төрөл ангийн каталогтой.

C:\Users\Yolka\Desktop\e.jpg     C:\Users\Yolka\Desktop\ee.jpg

Номын сангийн каталог гэдэг нь фондын бүтэц, агуулгыг нээн илэрүүлдэг, фондонд байгаа баримтуудын номзүйн бичлэгийн цогц юм. 

Номын сангийн бүх номыг Li-b4U номын сангийн цогц программын дагуу электрон каталогт оруулан сургуулийн веб хуудсанд тавьсан болно.