Тэнхимийн товч танилцуулга
Тус тэнхим нь 1997 онд “Багшийн тэнхим” нэртэйгээр байгуулагдаж бага ангийн багш бэлтгэж эхэлсэн. 2006-2007 оны хичээлийн жилд Монгол хэл уран зохиолын багшийн анги нээгдэж МХУЗ-ын тэнхим болсон. 2009-2010 оны хичээлийн жилйин 2-р хагаст хийгдсэн сургалтын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдан сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим, 2010-2014 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим, 2015 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол судлал, арга зүйн тэнхим болон өргөжив.
Тус тэнхим нь нийт 8 багштай. Үүнээс үндсэн багш 5. 2024-2025 оны хичээлийн жилд 130 гаруй оюутантай сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна.
Тэнхмийн эрхлэгчид:
- Ж. Хиналган /дэд профессор / 2006-2011
- Х. Гүлжан /магистр / 2012-2014
- Э. Болортуяа /магистр/ 2015 оноос
Үйл ажиллагааны чиглэл:
- Тэнхимийн багш нар СХЗ, Сэтгэл судлал, Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй, ОЦМХ, МХД, ХУЗ, Биеийн тамир, Дүрслэх урлаг, Дуу хөгжим зэрэг хичээлийг заадаг.
- Манай тэнхим сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа тэргүүлэх түвшинд байж, өндөр мэргэжил, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилго тавьж салбар сургуулийн сургалт, заах арга, эрдэм судлал, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг жишгээр ажиллаж байна.
- Тэнхимийн бүрэлдэхүүнд дэд профессор цолтой багшаас гадна 100 хувь магистр цолтой залуу багш нар ажилладаг.
- Тэнхимийн багш нар сүүлийн 10 жилд зааж байгаа хичээлийнхээ чанар чансаа жишиг их, дээд сургуулиудын түвшинд хүргэхийн тулд ахмад тэргүүний багш нараас суралцах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцох зэргээр заах арга зүйн мэдлэг чадвараа дээшлүүлж ажиллаж байна.
- Багш нар өөрсдийн үндсэн мэргэжил зааж байгаа хичээлийнхээ чиглэлээр эрдэм судлалын ажил хийдэг.
- Манай тэнхим сургуулиа сурталчлах багш, оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлыг зохион байгуулдаг.
- Нэгдүгээр курсийн оюутнуудын сургалт-соёл төлөвшлийг хариуцаж тэднийг сурах арга барилд дадлагажуулах, ном, сурах бичиг уншиж тэмдэглэх, орчин үеийн мэдээллийг өргөн ашиглаж сурах, гадаад хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх зэрэг өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж клуб, дугуйлангууд ажиллуулдаг.
- Оюутанд шинжлэх ухааны болон нийгэм, соёл төлөвшил, ёс зүйн сэдвээр АХА тэмцээн, уран илтгэгчдийн уралдаан явуулдаг зэрэг нь тэдний ерөнхий мэдлэгийн түвшинг ахиулахад тус болдог.
- Оюутнуудынхаа гоо зүйн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна.