Байгаль, нийгмийн ухааны тэнхим

 

Тэнхимийн товч танилцуулга

2006-2007 оны хичээлийн жилд тус сургууль тэнхимийн бүтэцтэй болсон бөгөөд тухайн үед Математик, Мэдээлэл зүйн тэнхим,  Гадаад хэлний тэнхим, Нийгмийн ухааны тэнхим, Сургуулийн өмнөх ба бага боловсролын тэнхим гэсэн бүтэцтэй ажиллаж байлаа.

2006-2015 онд Математик, Мэдээлэл зүйн тэнхим, 2015 онд сургуулийн дотоод бүтцийн өөрчлөлтөөр Математик, Байгалийн ухааны тэнхим болон өөрчлөгдөн ажиллаж байсан билээ. 2018-2019 оны хичээлийн жилээс үндсэн нэгжийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөх тухай Ховд их сургуулийн захирлын А/182-р тушаалаар Байгаль, Нийгмийн ухааны тэнхим гэсэн бүтэцтэйгээр  байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж  байна.

Тус тэнхим нь нийт 9  багштай. Үүнээс үндсэн багш 4. 2024-2025 оны хичээлийн жилд 50 гаруй оюутантай сургалт, үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. 

Тэнхимийн багш нарын  бүрэлдэхүүнд    багш-3, дадлагажигч багш-1, цалинтай гэрээт багш -2, цагийн гэрээт-3 байгаа.

Тэнхмийн эрхлэгчид: 

  • А.Абзал /магистр /   2006-2011
  • Х. Дамыс  /магистр / 2012-2014
  • Б.Жайна /магистр/ 2014 оноос

Тэнхимийн давуу талууд: 

  • “Математик бидний эргэн тойронд” өдөрлөг
  • “Сонирхолтой математик ” өдөрлөг
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • Оюутны математикийн олимпиад
  •  “ Бод сэтгэ” дугуйлан, мэтгэлцээний клуб,эко төвүүдийн үйл ажиллагаануудыг зохион байгуулан явуулдаг.