ТАЛАРХАЛ 

ОЮУТНЫ НИЙГМИЙН АСУУДАЛД БОДИТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, 6.5 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ОЛГОЛОО

МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Хөтөлбөрийн албанаас оюутнуудынхаа сурч боловсрох нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр олон талт ажил зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус албаны мэргэжилтний идэвхтэй зуучлал, хичээл зүтгэлийн үр дүнд Швейцарын хөрөнгө оруулалттай Friends for Ulgii ТББ-аас манай сургуулийн нэр бүхий 4 оюутанд бодит дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, сурлага болон нийгмийн идэвхээрээ тэргүүлэгч 4 оюутанд сургалтын төлбөрийн зориулалттай нийт 6,500,000 (зургаан сая таван зуун мянган) төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна.

Энэхүү санхүүгийн тусламж нь оюутан залуусын ар гэр, эдийн засгийн ачааллыг хөнгөлөхөөс гадна тэднийг сурч боловсрох эрмэлзэлтэй, нийгэмдээ тустай иргэн болж төлөвшихөд нь томоохон урам зориг болж байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулагч талуудтай холбох гүүр нь болж, энэхүү бодит тусламжийг авч өгөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн М.Күлшат захиралтай Friends for Ulgii ТББ-ын хамт олонд болон Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн А.Өзгерис-т сургуулийн хамт олон, оюутан залуус болон эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Оюутны хөгжил, төлөвшлийн төлөөх та бүхний гэгээн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МУБИС-ИЙН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

Бусад мэдээ