МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 35 дахь удаагийн “Эрдмийн баяр” 2026 оны 1-р сарын 22-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр Багш, сургуулийн өмнөх боловсрол 4-р ангийн оюутнууд болон Багш, бага ангийн боловсрол, Багш, сургуулийн өмнөх боловсролын хөрвөх ангийн нийт 27 төгсөгч бакалаврын диплом болон энгэрийн тэмдгээ гардан авлаа. Эрдмийн баярыг тохиолдуулан суралцах хугацаандаа сурлага, амжилт бүтээл, авьяас чадвар, идэвх санаачилгаараа тэргүүлж, бусдыг манлайлсан төгсөгчдийг сургууль болон хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс шагнан урамшуулав. Бидний ажлыг үргэлж дэмжин хамтран ажилладаг Голомт банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хамт олонд сургуулийн хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Эрдмийн баярын үеэр ШИЛДЭГ ОЮУТАН-ы шагналыг дараах оюутнууд хүртлээ. Үүнд:
АВЬЯАСЛАГ ТӨГСӨГЧ: Б.Айшолпан (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
СПОРТЛОГ ТӨГСӨГЧ: Д.Бахытгүл (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
ОНЦ ТӨГСӨГЧ: Т.Күмисжан (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
Ж.Бердигүл (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
СУДЛААЧ ТӨГСӨГЧ: Д.Аймөлдир (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
БҮТЭЭЛЧ ТӨГСӨГЧ: Б.Ахерке (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
ОЮУНЛАГ ТӨГСӨГЧ: Х.Нурсулу (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
САНААЧЛАГЧ ТӨГСӨГЧ: М.Ахерке (Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн төгсөгч)
Эрдмийн баяраа тэмдэглэсэн нийт төгсөгчдөд амжилт бүтээлийн дээдийг хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

