МУБИС-ийн ректорын тушаалаар Баян-Өлгий салбар сургуулийн багш, ажилчдын сургалт, судалгаа, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах зорилгоор зөөврийн компьютер олгогдож, салбар сургуулийн захирал Ж.Хиналган албан ёсоор гардуулан өглөө. Энэхүү дэмжлэг нь багш, ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
МУБИС-ийн удирдлагын зүгээс үзүүлж буй энэхүү дэмжлэгт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.