МУБИС
+976-99183724, 95956620
bayan-ulgii@msue.edu.mn
toggle navigation
Бидний тухай
Сургуулийн түүхэн замнал
Тэнхим
Боловсрол судлал, арга зүйн тэнхим
Байгаль, нийгмийн ухааны тэнхим
Хөтөлбөр
Онцлог, давуу тал
Оюутан
Мэдээ
Элсэлт
MN
EN
MN
Сургуулийн түүхэн замнал
1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 48 тоот тогтоолоор “Багш, соёлын ажилтныг бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль” нэртэйгээр 12 багш, 13 ажилчин, 77 оюутантай байгуулагдаж, бага ангийн багш, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш, соёлын ажилтан, дуу хөгжмийн багш бэлтгэж эхэлсэн.
1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Гэгээрлийн яамны Сайдын 120 дугаар тушаалаар “Улсын Багшийн Дээд сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж” болж, “Дипломын дээд боловсрол олгох коллеж”-ийн статустай болж өргөжсөн.
1999-2000 оны хичээлийн жилд Казахстаны Дорнод Казахстаны улсын их сургууль, ОХУ-ын Горный- Алтайн их сургууль, Барнаулын их сургуулиудтай анх холбоо тогтоож, гадаад харилцаагаа хөгжүүлж эхэлсэн.
2001-2002 оны хичээлийн жилд БАКАЛАВР-ын зэрэг олгох сургалтын тусгай зөвшөөрөл авсан
2001 онд Казах хэл, уран зохиолын багш, Математикийн багш мэргэжлийн ангийг шинээр нээсэн.
Дипломын дээд боловсролтой Бага ангийн багш мэргэжлээр төгсөгчдийг давтан сургах 1 жилийн өдрийн анги, 2 жилийн эчнээ ангийг тус тус нээсэн
2003 оны 5-р сарын 29-ний өдрийн БМИЗҮ-ийн 51 тоот гэрчилгээгээр анх удаа 5 жилийн хугацаатайгаар байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн.
2003 онд Монгол хэл уран зохиол, Цэцэрлэгийн багшийн анги, Түүх, нийгмийн ухааны багш мэргэжлийн ангиудыг шинээр нээсэн.
2004 онд Математик, мэдээлэл зүйн тэнхим, Нийгэм ухааны тэнхим, Монгол хэл, уран зохиолын тэнхим, Гадаад хэлний тэнхим гэсэн 4 тэнхимийн бүтцийн зохион байгуулалттай болсон.
2005 онд УБИС-тай хамтран Магистрийн сургалт явуулж эхэлсэн
2006 онд сургуулийн Биеийн тамирын заалыг шинээр барьж ашиглалтад оруулсан.
2006 онд Математик, мэдээлэл зүйн багш мэргэжлийн ангийг шинээр нээсэн
2008 онд тус сургуулийн багш Ж.Хиналган Хэл бичгийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалж, анхны доктортой болсон.
2008 онд Дэлхийн Банкны хөрөнгө оруулалтаар хичээлийн “А”, “Б” байранд 199 сая төгрөгөөр их засвар хийгдсэн.
2009 онд 10 жилийн хугацаатайгаар 2 дахь удаагаа байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэсэн.
2010 оны 01 сарын 20-өдрийн Засгийн газрын 15 тоот тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж, их сургуулийн статустай болж өргөжсөн.
2010 онд сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
2010 онд Сургуулийн номын сангийн барилгыг ашиглалтад оруулж, анх удаагаа бие даасан номын сантай болсон.
2012 онд Байгаль-орчин, экологийн менежментийн мэргэжлийн ангийг шинээр нээсэн
2015 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “ҮНДСЭН ГИШҮҮН”-ээр элсэж “Батламж” авсан
2015 онд Багш, бага ангийн боловсролын 1 жилийн хөрвөх ангийг нээсэн.
2018 онд Ховд их сургуулийн захирлын А/182-р тушаалаар Боловсрол судлал, арга зүйн тэнхим, Байгаль, нийгмийн ухааны тэнхим гэсэн бүтцийн зохион байгуулалттай
2018 онд 2 жилийн хугацаатай багшлах эрх олгох сургалтын зөвшөөрөл авч, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2020 онд анх удаа “Багш, сургуулийн өмнөх боловсрол”-ын хөтөлбөр “Багш, бага ангийн боловсрол”-ын хөтөлбөрийг 5 жилийн хугацаагаар магадлан итгэмжлүүлсэн
2022 оны 08 сарын 03-ны өдрийн Засгийн газрын 293 дугаар тогтоолоор “МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль” болсон
2022 онд Швецари Give 2Аsia олон улсын төслийн хөрөнгө оруулалтаар 45 оюутны багтаамж бүхий дотуур байр шинээр баригдаж, ашиглалтад орсон.
2024 оноос Бага ангийн багшийн туслах, Тусгай хэрэгцээт багшийн туслах бэлтгэх нэмэл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
2024 онд “МУБИС-ийн харьяа Баян-Өлгий аймаг дахь ЕБС”-ийн тусгай зөвшөөрөл авсан.
×
Фонт томруулах
Хулгана томруулах
Холбоос тодруулах
Контраст
Текст тодруулах
Текстийн мөрийн зай ихэсгэх
Үсгийн зай ихэсгэх
Татах
Тохиргоог шинэчлэх