МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаа 9- р сарын 02- нд болсон ба энэхүү ёслолын ажиллагаанд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, ахмад багш, эцэг эхийн төлөөлөл шинэ элсэгчид, ажилтан албан хаагчид, оюутан суралцагчид оролцлоо. Энэ жил тус сургууль нь 34 дэх намрын “Эрдмийн баяр”- аа тэмдэглэн өнгөрүүлсэн ба энэ удаагийн ёслолын ажиллагаанд ахмад багш Ө.Кулияш багш уригдан оролцож, залуу багш, оюутан суралцагчдад сайн багш болохын сургаал айлдаж, хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөл дэвшүүллээ.
Тус их сургууль нь энэ хичээлийн жилд багш мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн ур чадварын эрэлт хэрэгцээ, ирээдүйн чиг хандлагад уялдуулан хөтөлбөрийн шинэчлэлийг хийж, сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг гол зорилго болгон дэвшүүлж байна. Мөн сургуулийн санхүүгийн нөөц, чадавхад тулгуурлан багш, судлаач, оюутны сургалт, судалгааны орчин, оюутны амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.